Back to home

Privacy and Policy

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

Ток Ток хүргэлт нь “Дижитал Аггрегатор” ХХК-ний албан ёсны хүргэлтийн үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч Ток Ток хүргэлтийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
  2. Ток Ток апп нь шуурхай хүргэлт болон урьдчилсан захиалгат хүргэлт гэж ангилагдана.
  3. Шуурхай хүргэлтийн бүтээгдэхүүнийг 20 минутаас 2 цагийн дотор хүргэнэ.
  4. Урьдчилсан захиалгат хүргэлтийг захиалга хийгдсэнээс хойш 24-48 цагийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэнэ.
  5. Шуурхай хүргэлт нь хэрэглэгчийг хүргэлтийн ерөнхий мэдээллээр хангана.
  6. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Дижитал Аггрегатор” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
  7. Ток ток хүргэлтийн үйлчилгээ нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

  1. Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Дижитал Аггрегатор” ХХК-ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү хүргэлтийн үйлчилгээний лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Хүргэлтийн үйл ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “Дижитал Аггрегатор” ХХК бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгч нь Ток ток системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг “Дижитал Аггрегатор” ХХК хариуцахгүй болно.
  4. Хэрэглэгч хүргэлтийн талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  5. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  6. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
  7. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ заагдсан бүсэд багтах албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.

ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ХУГАЦАА

  1. Захиалга авах хугацаа:
    • Хэрэглэгч Ток Ток хүргэлтийн системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    • Хэрэглэгч нь апп болон утсаар захиалга хийснээр шууд захиалга нь баталгаажна.
    • Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.
  3. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
    • Ток Ток хүргэлтийн систем нь дараа төлбөрт үйлчилгээ тул хэрэглэгчийн хийсэн захиалгыг төлбөр хүлээн авалгүйгээр албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
    • Захиалгын гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан захиалга хийгдснээс хойш Урьдчилсан захиалгат барааг 1-2 хоногийн дотор, Шуурхай хүргэлтийн барааг захиалга хийгдсэнээс хойш 20 минутаас 2 цагийн дотор Хэрэглэгчийн захиалсан барааг системд оруулсан хаягийн дагуу хүргэж өнгө.
    • Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
  4. Онцгой бараа:
    • Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үеэд нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.

ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

  1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа апп дээр push notification мэдээлэл авна.
  2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Захиалга” хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  3. Ток Ток хүргэлтийн систем нь захиалга хийгдснийг урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  4. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалга гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно. Зөвхөн захиалга нэмэх нөхцөлд захиалгыг өөрчлөх боломжтой.
  5. Хэрэглэгчийн захиалсан барааны зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд Ток Ток хүргэлтийн систем нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.
  6. Ток Ток хүргэлтийн системийн бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
  7. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг Ток Ток хүргэлтийн систем хүлээн авах, барааг буцаах боломжгүй юм.

 

ТАВ. ХҮРГЭЛТ

  1. Хэрэглэгчийн захиалгын дүн 10,000₮ доош бол 2,500₮, 10,000₮ - 20,000₮ хооронд бол 1,500₮, 20,000₮-с дээш бол лимит хүрээгүйн нэмэгдэлгүйгээр, хүргэлтийн 3,500₮-өөр барааг заасан бүсэд  дотор хүргэж өгнө.
  2. Хэрэв Хэрэглэгч өөрийн захиалгыг хүргэлтгүй захиалсан бол захиалгын бараа болсон хойно Хэрэглэгч өөрийн биеэр ирж барааг авна.
  3. Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
    • СХД: 21-р хороолол
    • ЧД: 32 тойрог
    • СБД: Сансар
    • БЗД: 16-р хорооолол
    • ХУД: Зайсан, Яармаг, Нисэх гэсэн цэгүүдээр хязгаарлагдана
  4. Дээр заасан хязгаараас гадагш хүргэлт хийх саналыг хэрэглэгч гаргах боломжтой хэдий ч тухайн бүс нь хүргэлтийн системд нэвтрээгүй нөхцөлд боломжгүй.
  5. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
  6. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа хүлээн авна.
  7. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.

ЗУРГАА. БУСАД

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв ТокТок үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.